Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Парис-2024” зуны паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн ангилалд таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.Тэрбээр Туркийн тамирчин Базтеке Махмуттай тулалдаж үндсэн цагт 7:7 -оор тэнцэж алтан онооны цагт ялагдлаа.

Г.Болор-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сард "Токио-2020" зуны паралимпийн наадмын таеквондогийн тэмцээнд мөн амжилттай тэргүүлж байсан. Харамсалтай нь хоёрдугаар үе дээрээ Туркийн тамирчин Махмут Боцекетэй тоглож, нийт 23-22 онооны харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгасан билээ. Г.Болор-Эрдэнэ нь 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлсэн амжилт үзүүлж байв.

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
 
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.