
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явуулахад гишүүдийн 85 нь дэмжив. Улмаар 19 гишүүн татгалзав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Батбаатар, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Баттулга, Ж.Баярмаа, С.Ганбаатар, Д.Ганбат, Ч.Лодойсамбуу, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, Н.Номтойбаяр, Г.Очирбат нарын гишүүд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг эсэргүүцэж санал өгчээ.