Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ICAPP-д Азийн 15 улсын 20 гаруй намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцохоор иржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт энэ сарын 19-нд буюу ирэх даваа гарагт болох гэж байна.

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахад бэлэн болж зочдоо угтан аваад байна.

Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцохоор хүрэлцэн ирлээ. Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг өнгөрсөн жил мөн Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүнээр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгосон юм.

Тэрбээр энэ жилийн хуралдааны онцлогийн талаар ярихдаа “Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал нь үзэл бодлын хувьд өөр, өөр ч гэсэн бүс нутагтаа болж буй асуудлуудыг нэгтгэж ярьдаг олон улсын хуралдаан юм. Нийт 300 гаруй намын нэгдлээс бүрдсэн олон улсын байгууллага байдаг. Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад илүү давуу тал үүссэн. Учир нь энэ жил 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь нийт гишүүний 25 хувь нь болж байна. Энэхүү үзүүлэлт нь Азийн улс орнуудад тэргүүн жишиг болж байгаа.

Мөн дэлхийн жишигтэй нийцсэн, нөгөө талаар эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлж буй давуу тал үүссэн юм. Ийм сайн жишгээр бид энэ удаагийн хуралдаанд оролцож байна. Бид эмэгтэйчүүдийн асуудлыг илүү хөндөн ярилцаж, тэднийг илүү чадваржуулж шийдвэр гаргаж төвшинд оролцуулах нь бүс нутагтаа илүү нөлөөтэй болно гэсэн зорилгын дор хуралдаан болно гэж харж байна” гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, үүлэрхэг
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, үүлэрхэг
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.