Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мөнхзул: Цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй. Гадаадын иргэн машин ачилтын төлбөрийг барьж явсан асуудал гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Араб иргэд Өвөрхангай аймагт шонхор шувуу барьсан гэх асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул хэлэхдээ,

"Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч авлига авсан нь тогтоогдож байна уу гэдгийг шалгахад, "Land cruiser-200" маркын автомашиныг зөөвөрлөхтэй холбоотой зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос гаргуулахтай холбоотой явдал болсон юм билээ.

"Land criuser-200" автомашины жолооч гадаадын иргэн нь ачилтын үйлчилгээний төлбөр буюу мөнгө барьж явсан асуудал дээр цагдаагийн алба хаагчийг авлига авсан гэх байдлаар ташаа мэдээлэл нийтэд түгээсэн нь тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагч авлига авсан байдал тогтоогдоогүй гэдгийг албан ёсоор хэлье" гэв.

ЦЕГ: Араб иргэд шонхор шувуу барьж буй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Холбогдох шалгалтуудыг хийж байна
ЦЕГ: Араб иргэд шонхор шувуу барьж буй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Холбогдох шалгалтуудыг хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.