Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОЛИМП: Т.Тулга өнөөдөр ялбал олимпоос 44 жилийн дараа медаль хүртсэн чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам хаалтаа хийнэ. Сүүлийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болох юм. Тус жинд эх орноо төлөөлөн оролцож буй МУГТ Т.Тулга өнөөдөр ХҮРЭЛ медалийн төлөө барилдах бөгөөд хэрвээ ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын 31 дэх тамирчин, чөлөөт бөхийн олимпын медальт Монголын 11 дэх тамирчин болно.

Мөн 1980 оны олимпоос хойш 44 жилийн дараа медаль хүртсэн Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчин болох юм.

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг бэртлийн улмаас тэмцээнээ өндөрлүүллээ
МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг бэртлийн улмаас тэмцээнээ өндөрлүүллээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.