ҮЙЛ ЯВДАЛ: Эмч, эмнэлгийн ажилтнуудад шагнал гардуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Наймдугаар сарын 9-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

11:00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтэн, албан хаагч нарт төрийн дээд шагнал гардуулна.

11:00 цагт: “Могул Тауэр”-т: “Шинэ нэгдсэн эвсэл”, “Үнэн ба зөв” намаас сонгогчийн сонгох эрхийг хөндөн Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан гомдлын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 8856-9093, 9199-8919.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8-р сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.

13:00 цагт: Гандантэгчэнлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Номыг 8-р сарын 9-22-нд айлдана. Утас: 9908-5875. 11-360066.

-Олон улсын хүүхдийн спортын 10-р наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

-Ховд аймгийн Цэцэг, Увс аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Номгон сумын ойн баяр наадам болж байна.

Чөлөөт бөхийн 9 тамирчин, бэлтгэл хангагч, сэтгэл зүйч, эмч зэрэг 32 хүнээс бүрдсэн багийн зардлыг улсаас гадна МЧБХ-ны хандив тусламжаар шийдвэрлэжээ
Чөлөөт бөхийн 9 тамирчин, бэлтгэл хангагч, сэтгэл зүйч, эмч зэрэг 32 хүнээс бүрдсэн багийн зардлыг улсаас гадна МЧБХ-ны хандив тусламжаар шийдвэрлэжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!