Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн 9 тамирчин, бэлтгэл хангагч, сэтгэл зүйч, эмч зэрэг 32 хүнээс бүрдсэн багийн зардлыг улсаас гадна МЧБХ-ны хандив тусламжаар шийдвэрлэжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 49 секунд

"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан тав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ удаагийн олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ. Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 29-нд 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Парис хотноо очсон бөгөөд үүнд 9 тамирчин, 6 бэлтгэл хангагч, 11 багш, эмч 1, массажист 2, сэтгэл зүйч 1, сэтгүүлч, зурагчин, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон менежер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Барилдааны үйл явцад тамирчны сэтгэлзүй, хөдөлгөөн засал, дасан зохицох бэлтгэл сургуулилт чухал байдаг тул энэ удаагийн чөлөөт бөхийн бүрэлдэхүүнд багтсан эмч, массажист, сэтгэлзүйч зэрэг хүмүүс нь чухал үүрэгтэй оролцож байгаа юм. Одоогийн байдлаар манай 9 тамирчнаас 4 нь тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Олимпод оролцож буй 9 тамирчин болон шигшээ багийн 8 дасгалжуулагчийн зардал журмын дагуу БТСУХ-ны шигшээ багийн төсвөөс шийдвэрлэгддэг бөгөөд бусад арын албаны ажилтнуудын бүх зардлыг МЧБХ-ны хандив тусламж, УЗ-ийн гишүүдийн хураамжаар бүрдүүлсэн юм.

Тус холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатарын хувьд, олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний өмнөхөн Парис хотод очсон бөгөөд баг тамирчдаа дэмжихээс гадна ДБНХ-ны хурал, товлолт уулзалтуудад оролцож, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн чансааны цуврал тэмцээний албан ажилтай яваа аж.

НЗХГ: Да хүрээ орчмын замын эвдрэлийг хусаж тэгшлэн, засварын ажил эхэлтэл түр арга хэмжээ авч байна
НЗХГ: Да хүрээ орчмын замын эвдрэлийг хусаж тэгшлэн, засварын ажил эхэлтэл түр арга хэмжээ авч байна
 
Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.