“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болно.

Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулна. Мөн жороо морь, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, үндэсний сур харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт болно.

“20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний хорооны ажлын албаны даргаар “Гудамж төсөл”-ийн Б.Батболд томилогдлоо
“20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний хорооны ажлын албаны даргаар “Гудамж төсөл”-ийн Б.Батболд томилогдлоо
 
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц