Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны бараг л уулын оройд нэг том бүтээн байгуулалт цогцолсон. Энэ бол Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн юм. Амралтын өдрөөр ууланд гарч, салхилах шаардлага гарахад бид хотоос зайдуу явах, Богд хан уул эсвэл Чингэлтэй хайрханд авирах цөөхөн сонголт байдаг. Тэгвэл энэ онд нээгдсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь иргэдэд нээлттэй, спортын орчин үеийн талбайтай гэдгээрээ онцлог. Мөн гэр хороололтой хаяа залгасан учраас тэр хавийн иргэд, хүүхэд, залуучуудад таатай сайхан байгаа нь мэдээж биз ээ. Амралтын өдрөөр энэхүү цогцолборт өнжсөн фото тэмдэглэлээ хүргэж байна.