Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр ерөнхий боловсролын сургуулиудын их засвар болон өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийг 1964 онд байгуулсан бөгөөд их засвар хийгээгүй 60 жил болж байна. Иймд өвөлдөө дулаан алдагдалтайгаас гадна дулааны улиралд борооны ус ихээр нэвтрэн, хүүхдүүд хичээллэх боломжгүй болоод байсан юм. Энэ онд нийслэлийн хөрөнгөөр тус сургуулийн үндсэн барилга болон эрэгтэй дотуур байранд их засвар хийхээр болсон бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байгаа аж.