Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тамгаа гардан авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдсон билээ. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Лу.Гантөмөр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд асан Н.Учрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ.

Ц.Баатархүү нь

Боловсрол

1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн.

Улс төр судлаач, математикч мэргэжилтэй.

Мэргэшил

2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал

2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга

2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга,

2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,

MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга

“20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч,

Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч,

IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

“Ляонин-2024” боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
“Ляонин-2024” боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц