Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдэд 3506 хүн ГССҮТ-ийн тусламж, үйлчилгээг авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113, 0-18 насны хүүхэд 1393 байна.

Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авснаас том хүн 304, 0-18 насны хүүхэд 179 байна.Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 125 байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол, 10-18 насны хүүхэд 53 байжээ.

Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж. Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авснаас 0-18 насны хүүхэд 2 байсан талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

Э.Бадар-Ууган: О.Есүгэн, Н.Баяраа нарын буудлагын тэмцээний эрхийг гүйцэт баталгаажуулж өгөхийг ОУОХ-ноос хүссэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн
Э.Бадар-Ууган: О.Есүгэн, Н.Баяраа нарын буудлагын тэмцээний эрхийг гүйцэт баталгаажуулж өгөхийг ОУОХ-ноос хүссэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.