Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бадар-Ууган: О.Есүгэн, Н.Баяраа нарын буудлагын тэмцээний эрхийг гүйцэт баталгаажуулж өгөхийг ОУОХ-ноос хүссэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шуурхай хуралдаан болж хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцохоор болоод буй юм. Гэвч ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын 3 дасгалд буудах эрх авах байсан мэдүүлэг бүхий албан бичгийг Буудлагын холбоо дутуу бөглөж МҮОХ-нд хүргүүлсэн байсан гэх асуудлаас үүдэн хоёр тамирчин зөвхөн нэг дасгалдаа буудах эрхээ авч, 2 дасгалдаа оролцох боломжгүй болсон талаар тайлбар өгч буй.

Тэгвэл МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган хэвлэлд өгч буй тайлбартаа "Парис-2024 олимпод Монгол Улсаас нийт 33 тамирчин оролцох эрхээ авсан байдаг. Монголын Үндэсний Буудлагын хороонд МҮОХ-ноос 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлгээ ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн.

Бүртгэлийн хугацаа 07 дугаар сарын 08-ны өдрөөр дууссан. Энэ хооронд Буудлагын хорооноос дутуу бөглөсөн албан бичигтэй холбоотой ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Түүнчлэн бид ОУОХ-ны Буудлага зохион байгуулах холбоотой холбогдож хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Гэхдээ бид дахин албан бичиг ОУОХ руу явуулна" гэв.

Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.