Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Есүгэн: МҮОХ мэдсэн хэр нь Буудлагын холбооноос тодруулахгүйгээр дутуу бөглөсөн албан бичиг ОУОХ руу явуулсан байсан

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 7 секунд

Парис хотноо зохион байгуулагдах 33 дахь удаагийн зуны олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 33 тамирчин оролцохоор болсон билээ.

Тэгвэл олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцохоор болоод буй юм.

Гэтэл ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын 3 дасгалд буудах эрх авах байсан мэдүүлэг бүхий албан бичгийг Буудлагын холбоо дутуу бөглөж МҮОХ-нд хүргүүлсэн байсан гэх асуудлаас үүдэн хоёр тамирчин зөвхөн нэг дасгалдаа буудах эрхээ авч, 2 дасгалдаа оролцох боломжгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Энэ талаар шигшээ багийн тамирчин О.Есүгэнээс тодруулахад "Нэг төрөлд эрхээ авснаар нөгөө төрлүүд нь нээлттэй байдаг. Энэ дүрэм нь миний мэдэхийн намайг буудлагын спортод хөл тавьснаас хойш мөрдөгдөж байгаа. MYOХ-ны спорт холбоод хариуцсан мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр "Буудлагын холбоо өөрсдөө албан бичгээ бөглөж өгөөгүй. Бид ирсэн бичгийг нь шууд ОУОХ руу явуулсан. Уг нь 50 метрт эрхээ авсан бол 10 метрт тэмцээнд оролцох эрх нь нээгддэг" хэмээн ярилцлага өгчээ.

МҮОХ мэдсэн хэр нь уг асуудлыг Буудлагын холбооноос тодруулахгүйгээр ОУОХ руу явуулсан байна лээ. Би Буудлагын холбоотойгоо өдөр болгон холбогдож байгаа. Манай холбоо ҮОХ-той хамтарч ажиллах талаар эрх бүхий хүмүүстэй уулзаж байгаа ч ҮОХ хамтарч ажиллахгүй байна. Парис-2024 олимпын наадам бол миний хоёр дахь удаагаа оролцох гэж буй олимп. Өмнө нь Токио-2020 олимпод оролцож байсан" гэв.

Өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Номин сайд ажиллана
Өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Номин сайд ажиллана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.