Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдөр хязаалан насны морьд уралданаар эхэлсэн билээ. Наадмын хөтөлбөр ёсоор наадмын нээлтийн арга хэмжээ маргааш буюу долоодугаар сарын 11-ний 11-12 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Тэгвэл албаныханы өгч буй мэдээллээр, наадмын нээлтийг маргааш 22.00 цагт дахин нэг удаа тоглохоор болжээ. Энэ талаар 13.00 цагт албаны хүмүүс мэдээлэл хийнэ. Ингэхдээ тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгааг онцолж байна.
Үндэсний их баяр наадмын нээлтийг маргааш 22.00 цагт дахин нэг удаа тоглохоор болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.