Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2024.07.10/ хязаалан насны морьд уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдааны түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Батсуурийн Чинзоригийн хээр үрээ уралдлаа. Аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын хүү Энхжингийн модунь хээр давхиж орж ирлээ.