Хүй долоон худагт 1087 албан хаагч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор хууль, хүчний байгууллагууд болзошгүй эрсдлээс сэргийлж, үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, Үндэсний баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ны өдөр, улсын баяр наадам долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж буй. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт хэв журмын хамгаалалт гарч ажиллана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур, шагайн харваа хэсэгт нийт 669 албан хаагч ажиллахаар төлөвлөсөн. Хүй долоон худагт 1087 албан хаагч ажиллана .

Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас 3184 албан хаагч ажиллах юм байна. Мөн байгалийн үзэсгэлэнт газар, амралт, сувилал, рашаан, аялал жуулчлалын газар, гол нуур зэрэг эмзэг цэгүүдэд улсын хэмжээнд 730 чиглэлд 1456 албан хаагч ажиллах юм.

Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц