УИХ-ын 2024.07.09-ний өдрийн анхдугаар чуулганы хуралдаан өглөөний 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 14 хуулийн төсөл болон тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, зарим байнгын хорооны дарга нарыг сонгох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж батлах бөгөөд Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр УИХ-ын энэ удаагийн анхдугаар чуулганыг өндөрлүүлэх аж.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 126 оролцохоос 75 гишүүн ирж ирц 59.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийг УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцэх тул хуралдааныг түр завсарлууллаа.