Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлчүүд шахмал түлш хэрэглэхгүй нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Парламентын шинэ гишүүн М.Нарантуяа буюу Нара “Гэр хорооллын бүсийн иргэд хэрэглэж дадсан түүхий нүүрсээ түлэх хүсэлтэй байна” хэмээн их хурлын чуулганы танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ онцолж байсан. Харин Засгийн газар утааны асуудалд хэрхэн анхаарч ажиллах нь одоогоор тодорхой болоогүй байна.

Тэгвэл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ жил шахмал түлш түлэхгүй нь бололтой. Учир нь шахмал түлшний түүхий эдийг Энержи ресурс компани таван жилийн турш Тавантолгой түлш компанид үнэ төлбөргүй өгдөг байсан бөгөөд долдугаар сарын 1-ээс эхлэн угааж баяжуулсан нүүрсээ өгөхөө больжээ. Тиймээс шахмал түлш үйлдвэрлэгч Тавантолгой түлш компани түүхий эдгүйн улмаас зогсоход хүрээд байгаа бололтой. Жил бүрийн өвөл асуудал дагуулж байдаг утааны асуудал халуун зунаар эхэлж, шахмал түлшээ хэрэглэх үү, үгүй юу дээрээ тулаад байна.

МАРГААШ: МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг, УИХ-ын чуулганаар ЗГ-ын томилгоог хэлэлцэнэ
МАРГААШ: МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг, УИХ-ын чуулганаар ЗГ-ын томилгоог хэлэлцэнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.