Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн.
Өнөөдөр уг ажлын явцтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад “АПУ” ХК, “Тайгам алтай” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Уран ган” ХХК, “Aqua garden” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, ГУББГ-аас өгсөн зургийн дагуу ажлаа хийж байгаа далангаас дотогш 10м хэсэгт мод бургасыг үлдээж яг гол урсах гол хэсгээр мод бургасыг авч, лаг хагшаасыг цэвэрлэж байна. Ажил ерөнхийдөө 8 сарын эхээр дуусна. Бидний хувьд өдөр нь лаг хагшаасыг голоос гаргаж бэлдээд шөнөдөө том машинаар заасан цэгүүд рүү зөөж байна. Ажил наймдугаар сарын эхээр дуусна гэдгийг хэлж байсан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Та бүхнийг нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ ажлыг хийж байгаад талархал илэрхийлье. Бид лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараа далан сувгийг хүчитгэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ, Туул голын эхэнд тохируулгатай усан байгуулна. Түүнчлэн энэ голууд нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай нягт холбоотой. Тиймээс цаашид энэ чиглэлд ч мөн анхаарна. Та бүхний ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

“Засгийн газар Төрийн ордноос хөөгдөж байгаа“
“Засгийн газар Төрийн ордноос хөөгдөж байгаа“
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.