Өнгөрөгч лхагва гараг буюу долоодугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Хятад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Тэгвэл тус иргэнд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Сануулахад, Цагдаагийн байгууллагаас О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан юм.