Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭШ: 77 шалгуулагч 800 оноо авсны 35 нь англи хэлний шалгалт өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

2024 оны элсэлтийн шалгалт өндөрлөлөө. Энэ онд нийт 35.939 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал,

• Англи хэл - 21.475
• Түүх - 1358
• Хими - 5902
• Газарзүй - 1005
• Нийгэм судлал - 19.989 байна.

Эдгээр хичээлүүдийн шалгалтад нийт 77 шалгуулагч хамгийн өндөр амжилт үзүүлж, 800 оноо авсан байна.

Англи хэлний шалгалтад улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авснаас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 3, бусад дүүргээс тус бүр 1 шалгуулагч байгаа аж. Харин орон нутагт Дархан-Уул аймгаас 3, Орхон аймгаас 2, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас тус бүр 1 шалгуулагч байна.

-Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.

-Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,

-Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,

-Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлттэй байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ.

Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бэлтгэл 90 хувьтай байна
Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бэлтгэл 90 хувьтай байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.