Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох эсэх нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

2024 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Бид хуульд заасан журмын дагуу татвар төлөгчдийн бүртгэлийг Сангийн яам руу мэдээлнэ. Харин Сангийн яам хэзээ олгох нь тодорхой болно. Одоогоор НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно гэж яригдаагүй. Ийм мэдээлэл гараагүй" гэв.

Тус газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар НӨАТ-ын II улирлын төлбөрийн баримтын бүртгэл үргэлжилж байна. Иргэд энэ сарын 8-ны дотор дөрөв, тавдугаар сарын төлбөрийн баримтаа бүртгүүлж буцаан олголтоо авах боломжтой юм. Иймд одоогоор Татварын ерөнхий газраас Сангийн яам руу татвар төлөгчдийн бүртгэл мэдээллийг явуулаагүй байгаа юм байна.

ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг 20 минутын завсарлага авлаа
ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг 20 минутын завсарлага авлаа
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.