Монгол Улсын төвлөрсөн системд холбогдоогүй ганц сум эрчим хүчтэй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын 21 аймгийн сум суурин газруудаас төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг цахилгаан эрчим хүчинд холболоо. Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, 3.000 квт.цаг цэнэг хуримтлуурын систем, 300 квт-ын нөөц дизель цахилгаан үүсгүүр бүхий хосолсон системээс хангагдаж байсан ч эрчим хүчний хязгаарлалттай байсан юм. Тэгвэл Алтай сумыг БНХАУ-аас төвлөрсөн системээс хангаж эхэлснээр тус сум найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж байна.

Энэ талаар Эрчим хүчний яамны мэдээлснээр БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн санаачлан 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал багийн 60 квт, Тонхил сумын Алтансоёмбо багийн төвийн 30 квт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг хуримтлуур болон инвертерийг шинэчлэх ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулжээ. Тус ажлын хүрээнд дээрх хоёр багийн 70 орчим өрхийн цахилгаан хангамж сайжирсан байна.

МАН-ын УЗ чуулганы дараа хуралдаж, УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ
МАН-ын УЗ чуулганы дараа хуралдаж, УИХ-ын дэд дарга, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ
 
Авлигын гэмт хэргийн улмаас үүссэн 1,6 их наяд төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Авлигын гэмт хэргийн улмаас үүссэн 1,6 их наяд төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц