Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРЛАМЕНТ: Анхны 126 гишүүн ТАНГАРАГ өргөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын 2024 оны сонгуулиар байгуулагдсан ес дэх парламентын анхдугаар чуулган өнөөдөр 10:00 цагт нээнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээж үг хэлэх юм.

Тэгвэл ес дэх удаагийн удаагийн парламентад сонгогдсон хамгийн анхны 126 шинэ гишүүн тангаргаа өргөнө.

Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм.

УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд "...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэх нэмэлтийг АТГ-ын дарга З.Дашдаваагийн саналаар тусгасан нь ийнхүү хоёр удаагийн парламентын хүндэтгэлийн чуулган дээр уншигдахаар болж байна.

Суудлын автомашин бетон гүүрний төмөр хаалт мөргөж, нэг иргэн гэмтжээ
Суудлын автомашин бетон гүүрний төмөр хаалт мөргөж, нэг иргэн гэмтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.