Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашин бетон гүүрний төмөр хаалт мөргөж, нэг иргэн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн “Задгай”-д суудлын автомашин “Түйн” голын бетон гүүрний төмөр хаалт мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл долоодугаар сарын 02-ны өдрийн 05:12 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 600 метр зам туулан 05:16 цагт очиход иргэн Т-ийн “Вангуард” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан. Автомашин төмөр хаалт мөргөсний улмаас иргэн У /20 настай, эрэгтэй/-ын толгой гэмтсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.