СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 03-04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
 
Ногоон автобусны гэх нийт 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг үргэлжилж байна
Ногоон автобусны гэх нийт 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц