Н.Баярмөнх Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгаа хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр,
"Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд надтай хамтран зүтгэсэн багийнхандаа баярлалаа. Албан өрөөнөөс ажлаа явуулдаг бус асуудал бүртэй тулж ажиллах гэж хичээсэн маань заримдаа та бүхэнд төвөг удсан бол хүлцэл өчье.
21 аймаг, 9 дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийг хөгжүүлэх баримт бичиг "Хөгжлийн зураглал 2030"-ийг боловсруулж, дүүргийнхээ онцлогт тулгуурлан хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн тул дүүргийн хөгжил цаашид тогтвортой өснө гэдэгт итгэж байна. Иргэд бүртэй тулж ажиллах боломжгүй ч олон зуун иргэдийнхээ асуудлыг сонсож, шийдвэрлэхээр "Иргэдийн уулзалт"-ыг санаачлан ажилласан маань төрийг иргэдтэй илүү ойртуулсан жишиг болсон болов уу гэж бодож байна.
Иргэдийнхээ төлөө хийсэн бүхэн, эхлүүлсэн ажил бүр цаашид үргэлжлэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Итгэж дэмжсэн, хамтран ажилласан нийт Баянзүрхчүүддээ талархал илэрхийлж байна" гэв.