Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, томоохон хэмжээний гал түймэр гарсан байдаг.
Гал түймрийн улмаас 63 айлын орон сууц шатаж, тус байрны оршин суугчдад мөнгөн тусламж үзүүлж, түрээсийн байрны төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэр гарсан юм. Тэгвэл өнөөдөр тус байрны оршин суугчидтай БЗД-ийн удирдлагууд уулзсан юм.
Мөн БЗД-ийн удирдлагын зөвлөлөөс дээрх 63 өрх болон түрээслэж буй 4 өрхөд буюу нийт 67 өрхөд тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.