Шинэ парламентад казахуудын төлөөлөл нэгээр нэмэгдэж, дөрөв боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж, дүнгээ танилцуулсан билээ. Тэгвэл шинээр бүрэлдэх парламентын зарим сонин хачнаас та бүхэнд хүргэж байна.

Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудал яригдаж эхлэх цаг үеэс Баян-Өлгий аймагт амьдарч буй үндэстний цөөнхийн төлөөлөл болох казах (хасаг), цаатан (духа), тува иргэдийн төлөөллийг хангах үүднээс тусад нь бүс болгохоор ярилцаж, шийдвэрлэсэн байдаг.

Улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөн ч хэл, соёл иргэншлийнхээ угсаатны хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй казахуудын төлөөлөл парламентад орж, тэдний дуу хоолой болно гэдэг тун чухал хариуцлага гэж хэлж болно. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн дүнгээр казах иргэдийн төлөөлөл дөрөв болж нэмэгдлээ.

Ингэхдээ тойргийн мандатаар Х.Жангавыл, Т.Аубакир, Б.Бейсен нар гишүүнээр сонгогдсон юм. Үүнээс гадна ИЗНН-ын намын жагсаалтаар С.Замира багтаж орж ирлээ. Ингэснээр парламентад казах иргэдийн төлөөлөл дөрөв болсон гэсэн үг юм. Т.Аубакир, Б.Бейсен нарын хувьд өмнөх парламентад сууж туршлагажсан улс төрчид юм.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
 
Д.Тогтохсүрэнг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болжээ
Д.Тогтохсүрэнг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц