Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж гарч магадгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11:40 цагийн байдлаар ирц 21 хувьтай 400 гаруй мянган хүн санал өгсөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос 11:40 цагт мэдээлсэн. 12:20 цагийн байдлаар 500 гаруй мянган сонгогч саналаа өгөөд байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг 17:00, 21:00 цагаас тус бүр өгнө. Тус хорооноос ирцийн мэдээлэл, явцыг дэлгэцээр дамжуулж байгаа бөгөөд 22:00 цагт хэсгийн хороод хаасны дараа сонгуулийн дүнг дэлгэцээр дамжуулах бэлтгэл ажилд орно гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлсэн. Тэрбээр "22:00 цагт хэсгийн хороод хаасны дараа сонгуулийн дүнг дэлгэцээр шууд дамжуулах бэлтгэл ажилд орно. Санал хураах саналын дүнг сонгуулийн автоматжуулсан системд дамжуулах ажил нэн даруй эхэлнэ. Өнөөдөртөө багтаад сонгуулийн ерөнхий дүн гарах байх гэж бодож байна. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байна" гэлээ.

12:20 цагийн байдлаар нийт 500 мянга гаруй сонгогч саналаа өглөө
12:20 цагийн байдлаар нийт 500 мянга гаруй сонгогч саналаа өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.