Н.Алтаншагай: Тэтгэвэр, тэтгэмжийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сонгуулийн сурталчилгааны тав дахь өдөр Улсын Их хурлын 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Алтаншагай эхний уулзалтаа 25, 42 дугаар хорооны иргэд сонгогчидтой хийлээ.

Уулзалтын үеэр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийнхөө тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг танилцуулав.

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.

Ингэснээр таны тэтгэвэр, тэтгэмж үнийн өсөлттэй шууд уялдан, жил бүр өсөж нэмэгдэх боломжтой болох юм.

Г.Дамдинням: Дархан, Сэлэнгэ, Төв аймаг үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төв болно
Г.Дамдинням: Дархан, Сэлэнгэ, Төв аймаг үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төв болно
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц