Г.Дамдинням: Дархан, Сэлэнгэ, Төв аймаг үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төв болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн дэд бүтцийн салбарын алба хаагчид болон Орхон, Шарын гол, Хонгор сумдын иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ үеэр нэр дэвшигч Г.Дамдинням Дархан, Сэлэнгэ, Төв аймаг хөгжлийн “алтан гурвалжин” бөгөөд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн төв болно гэдгийг онцоллоо.

УИХ-ын тавдугаар тойрогт нэр дэвшигч Г.Дамдинням “Дархан хотод сүүлийн жилүүдэд инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж зэрэг газар доорх дэд бүтцийг шинэчлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шинэчилснээр Дархан хот гурав дахин тэлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Дархан-Уул аймаг нийтдээ 4 сумтай бөгөөд тус бүр байгаль цаг уур газарзүйн онцлогт тааруулан хөгжиж ирсэн. Жишээ нь Дарханы маань Орхон сум нь Монгол Улсын төмс, хүнсний ногооны 19-25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус сумын 1000 гаруй өрх газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тн төмс, хүнсний ногоо, 3 мянган тн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлдэг. Тиймээс газар тариалангийн бүс нутгуудад татварын таатай орчин, тариаланч ногоочдыг хөнгөлөлттэй зээлд хамруулах нэн шаардлагатай байна. Бидний мөрийн хөтөлбөр бодитоор хэрэгжсэнээр ирэх жилүүдэд Орхон, Хонгор сумдад үр өгөөжөө өгнө” гэлээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд ногоочддодоо хөнгөлөлттэй зээл татварын бодлогоор дэмжих, хүнсий нэгдсэн аж ахуйг бэлтгэх, зоорийн аж ахуйг бий болгох амлалтыг тусгажээ. Мөн жил бүр ногоочид, тариаланчид ургацаа үерт автуулдаг бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс даатгалын тогтолцоог бий болгож, хөнгөлөлттэй зээл олгосноор иргэдийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг нэр дэвшигч Г.Дамдинням онцоллоо. Ингэснээр Дархан, Сэлэнгэ, Төвийн бүс нутаг Монгол орныг эрүүл хүнсээр хангах боломж бүрдэх юм.

ДАРХАНЧУУД МАН-ЫГ БАГААР НЬ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ, ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудад иргэд сайшаалтай байна. Тухайлбал, энэ жилээс Шарын гол Улаанбаатар чиглэлийн авто замыг эхлүүлэхээр 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төлөвлөн шийдвэрлэсэн бөгөөд 2024 онд 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тус замын ажлыг эхлүүлээд байна. Харин Хонгор суманд өнгөрсөн хугацаанд 24,3 тэрбум төгрөгийн нийт 110 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтууд хийгдсэн ажээ. Иймээс МАН-ыг багаар дэмжиж, одоо явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

П.Сайнзориг: Авлигыг бууруулъя гэвэл хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйг хөгжүүлэх ёстой
П.Сайнзориг: Авлигыг бууруулъя гэвэл хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйг хөгжүүлэх ёстой
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц