Х.Ганхуяг: Иргэддээ илүү чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд онцгойлон анхаарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуяг эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Тэрбээр "Дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 120 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 39.8 тэрбум төгрөг болж өсөөд байна.

  • Иргэддээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ гэх зорилтын хүрээнд 34 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин, компьютер хэрэгслийг олгох ажлыг хийж байна.
  • Мөн 38 жилийн дараа ЭХЭМҮТ-ийг бүрэн шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байна. Цаашид ч иргэддээ илүү чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд онцгойлон анхаарч ажиллана.
  • Үүний тулд эмч ажилтнуудын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийлээ" гэв.

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулж байна
Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулж байна
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц