Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Борооны өмнөх хүчтэй салхинд 6 өрхийн гэр, малын саравч нурж, худгийн дээвэр хууларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Төв аймаг, Жаргалант сум Баянбулаг багийн "Баянгол" гэдэг газар өчигдөр /2024.06.06/ 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нурж, 1 худгийн дээвэр хууларчээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн Ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус, тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Популист шийдвэрийн гор эдийн засгаа сүйрүүлэх үү
Популист шийдвэрийн гор эдийн засгаа сүйрүүлэх үү
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.