Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Лигийн цагаан агуй тэргүүтэй соёлын өвд бүртгэгдсэн газруудад лиценз олгочихсон байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхний өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр шинжээчийн танилцуулгатай холбогдуулан сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Лигийн цагаан агуй тэргүүтэй соёлын өвд бүртгэгдсэн газруудад лиценз олгочихсон байх юм. Үүнийг яах юм бэ" гэх асуултад холбогдох байгууллагуудаас тодруулга хүслээ. Түүний асуултад АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай "Ашигт малтмалын газар Булган аймгийн Баяннуур суманд давхцалтай байгаа гурван компанид арга хэмжээ авах ажлыг хийгээд эхэлсэн" гэлээ.

Маргааш болох “Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгөөр Дартсын тэмцээн болно
Маргааш болох “Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгөөр Дартсын тэмцээн болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.