Жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кгд шар тивийн иж бүрэн медальт, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамрчин Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кгд “Их Дуулга” тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Очир нар өрсөлдөж буй. Тэгвэл,
Ази тивийн иж бүрэн медальт, Үндэсний шигшээ баг “Алдар” спорт хорооны тамирчин Б. Ганхайч АНУ-ын Мартин Ханнатай учраа таарч ялсан бол ОУХМ Г.Болор-Очир эхний өрсөлдөгч Хятадын Хонгконгийн Ли Кво Вингийг үндсэн цагт цэвэр яллаа.