МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодрууллаа. Улмаар хуульд заасны дагуу өнөөдөр 00.00 цагаас өмнө намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх юм.
Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар танилцуулагдсан байна. Тэгвэл тэрбээр тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгджээ.