УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ бага хурлаараа тодруулах юм. Яг одоо намын удирдах зөвлөл хуралдах товтой боловч гишүүдийн ирц хүрээгүй байгаа тул 19:00 цагт эхлүүлэхээр түр хойшлуулаад байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр,
"Өнгөрсөн 4 жил Дарханы замтай зууралдсан. Хэрэв би мандат авбал дараагийн 4 жил Арьс ширний үйлдвэрт анхаарлаа хандуулна" гэв.