Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч онд Хөвсгөл нууранд 1968-2016 оны хооронд живсэн найман тээврийн хэрэгслийг татан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хөвсгөл нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, эрсдэлээс хамгаалахаар живсэн усан онгоц, машин техник татан гаргаж ажил үргэлжилж буй. Албаныхны мэдээлж буйгаар судалгаагаар Монгол улсын цэнгэг усны нөөцийн 74,6, дэлхийн 0,4 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурт 28 автомашин живсэн гэж тогтоожээ.

Татан гаргах ажиллагааны хүрээнд 2021 онд 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг, 2023 онд 1968-2016 оны хооронд живсэн найман тээврийн хэрэгсэл татан гаргаж, 34,7 тн бохирдол аюулгүй болгоод байгаа аж. Татан гаргах ажиллагаа далайн мөс бүрэн гэсэхээр үргэлжилж, живсэн бохирдлыг энэ ондоо багтаан цэвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа