Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын өмнө үүрэг хүлээгчид, аймаг, нийслэл, дүүргийн болон төрийн захиргааны төв болон түүний дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон "YOUTH MONGOLIA" залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган өнөөдөр болж байна.
Энэ үеэр Ховд аймгийн залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Б.Ганзориг, "Ховд аймгийн залуучуудын хөгжлийн төв тэгш боломжоор хангах бодлогыг баримталж байна" гэлээ.