Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУҮХ: Алга болсон хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд үлдсэн гэж таамаглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод гурав хонож байна. Монголын Уулчдын Үндэсний Холбооноос дөнгөж сая дараах мэдээллийг өглөө. Тодруулбал:

-МУҮХ-ны дэд Ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон. Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байна. Багийн гурав дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.

Алга болсон хоёр уулчин гуравдугаар кемпээс дээш өгсөхдөө тус бүр хоёр хүчилтөрөгчтэй өгссөн.

Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. Үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.

Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байна.

Дөрөвдүгээр кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.

Б.Чойжилсүрэн: Миний нэр дэвших эсэх асуудлыг намын бага хурлаар шийднэ
Б.Чойжилсүрэн: Миний нэр дэвших эсэх асуудлыг намын бага хурлаар шийднэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.