Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эверестэд алга болсон уулчдыг хайхаар ар гэр, уулчдын холбооны төлөөлөл Катманду хот руу нисжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод гурав хонож байна. Тэгвэл уулчин Л.Пүрэвсүрэнгийн аав дүү хоёр нь өнөөдөр /2024.05.15/ үүрээр Непал улсын нийслэл Катманду хот руу нисжээ. Мөн Монголын уулчдын үндэсний холбооны төлөөлөл хамт явсан байна. Эверест уул нь Хималайн нуруунд орших бөгөөд хойд зүгээс БНХАУ-ын Төвөд талаас болон урд зүгээс Непал буюу Балба улсын талаас авирах боломж бүхий хоёр замтай. Ингэхдээ Непал талаас авирах замыг стандарт зам гэж тодорхойлдог юм байна.

Эрлийн ажиллагаанд хоёр шерпа оролцож байгаа ч шуургатай болохоор Эверест уул руу авирах, мөн нисдэг тэрэг хөөргөх боломжгүй байгаа гэв.

Шерпа гэдэг нь эртнээс нааш Эверестийн ойролцоо буюу өндөрлөг газар амьдарч ирсэн овгийнхон юм. Тэд уулчдын ачааг зөөх, түрүүлж очин майхан барих, олс бэхлэх зэргээр авиралтыг амжилттай болгох бүхий л үйлчилгээг үзүүлэн, тухайн уулчныг орой дээр гарсан эсэхийг баталгаажуулдаг аж.

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь ууланд авирахдаа Шерпа нараас тусламж авахаас татгалзаж бие даан гарсан байна. Тэднийг 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон мөн нэмэлт хүчилтөрөгчгүй гарсан гэж эрлийг зохион байгуулачид мэдэгджээ. Эверест нь 8848 метрийн өндөртэй.

Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш яваад сураггүй алга болжээ

Тэгвэл энэ талаар Монголын Уулчдын Үндэсний Холбооноос “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр гурван уулчид маань явсан. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань дөрөвдүгээр кемпээс дээш яваад гураь хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өчигдөр нэн яаралтай эхлүүлсэн. Туслах хүсэлтэй мессежүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсэж байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэж мэдэгджээ.

ШУУД: УИХ-ын сонгуультай холбоотойгоор АЗХ-ноос АН-ын дарга Л.Гантөмөрт шаардлага хүргүүлж байна
ШУУД: УИХ-ын сонгуультай холбоотойгоор АЗХ-ноос АН-ын дарга Л.Гантөмөрт шаардлага хүргүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.