Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зоос гоёл“-оос СУИС-ийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 15-наас хааж, засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бага тойруугийн авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. Тодруулбал,

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-ны 23:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.

зурат төсөл, газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Хан-Уул дүүрэгт угаалга цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна
Хан-Уул дүүрэгт угаалга цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.