Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аэробик, гимнастикийн УАШТ Хөвсгөл аймагт болно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл ойн хүрээнд насанд хүрэгчдийн 32, өсвөр үеийн 18 дахь удаагийн Аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-31 ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болно.

Тэмцээнийг дараах насны төрөл,ангиллаар зохион байгуулна. Үүнд,

  • Өсвөрийн 6-8 насны (2016-2018 онд төрсөн) тамирчид ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан (4) төрлөөр,
  • Өсвөрийн 9-11 насны (2013-2015 онд төрсөн) ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, багийн (5) төрлөөр,
  • Өсвөрийн 12-14 насны(2010-2012 онд төрсөн) ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн (6) төрлөөр,
  • Залуучуудын 15-17 насны (2007-2009 онд төрсөн) ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн (7) төрлөөр,
  • 18-с дээш насны (2006 оноос өмнө төрсөн) ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн (7) төрлөөр тус тус өрсөлдөнө.
Т.Тулга “Парис-2024 “ зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
Т.Тулга “Парис-2024 “ зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.