Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр хуваарь гарган ажиллаж байсан.
Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн юм.
Тэгвэл уг ажлууд хийгдэж, тус замыг хугацаанаас нь өмнө буюу өнөөдөр нээсэн байна.