Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 15:00 цагийн үед яаралтай дуудлагаар явж байсан түргэний тэргийг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөжээ. Ослын улмаас нийт дөрвөн машин мөргөлдсөн байна.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн 103 машин, 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байжээ. Уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна.

Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн автомашины жолооч эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан байж болзошгүй гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 10 хэмийн дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 10 хэмийн дулаан
 
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Эмийн үйлдвэрийн газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлж үнэ дуудна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.