Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээгийн гаргасан НӨХӨН ТӨЛБӨР авах нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргасныг онцлов.

Мөн тэрбээр "Иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан иргэн Т.Чимгээ иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлтэй холбогдох асуудал нь хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Манай Ажлын хэсгийн гол зорилго бол дээрх хоёр иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор ОУ-ын хүний эрхийн байгууллагуудад хандах, цаашид энэ чиглэлээр хүний эрхийн ноцтой зөрчил Монголд давтагдахгүй байх тал дээр анхаарч ажиллана" гэлээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын төхөөрөмжид ногдуулах НӨАТ-ын төлөх хугацааг 4 жилээр сунгажээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын төхөөрөмжид ногдуулах НӨАТ-ын төлөх хугацааг 4 жилээр сунгажээ
 
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, өргөн царигаар 30 сая.тн, нарийн царигаар 10 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна