Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ЧД-ийн 16 дугаар хороонд байрлах Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Тодруулбал, "Эрүүл Чингэлтэйчүүд" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 557 хүүхэд хамрагдаад байна.
Эмчийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд дунд чихний архаг үрэвсэл, хоолойн үрэвсэлт өвчин зонхилон тохиолдож байгааг эмнэлгээс мэдээллээ.
Мөн ЧД-ийн 16, 22 дугаар хороонд тус бүр 1000 мод тарих ажлыг эхлүүллээ.