Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат ТВ9 телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Хурцын эхнэрийн Сарнайх компанид 70 гаруй сая төгрөгийн татварын акт тавьсан.
Үүнээсээ болж Б.Хурцын зуултанд орж хууль хяналтын байгууллагаар шалгуулж 1037 хоног хоригдсон талаараа ярив. Мөн тэрбээр Б.Хурцын байгуулсан хуулийн хонгил гэж байдаг. Тэр хонгилоор орсон. Нэр бүхий шүүгчид хүртэл амьдралаа бодоод Д.Энхбатад ял өгсөн тухай ярилаа. Б.Хурц болон түүний бүлэглэл эрүүдэн шүүдэг. Д.Энхбатыг шоронд байх хугацаанд шалгүй шороон дээр ямар ч ор дэвсгэр байхгүй газарт 110 хоног хорьсон.
Энэ мэтээр хүний залхаан цээрлүүлж эрүүдэн шүүдэг тухай Д.Энхбат ярилаа. Ингэж хүнийг хэлмэгдүүлсэн хэрэгтээ Б.Хурц ял шийтгэл авахын оронд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд явж байна. Б.Хурц нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй нийлж тус намаас сонгуульд өрсөлдөх эхний жагсаалтад явна. Өдгөө Ардчилсан намын сонгуулийн штаб Залуучууд зочид буудалд байрлаж байгаа бөгөөд тус байр нь анх сахал Д.Эрдэнэбилэгийнх байжээ. Харин түүнийг нь Б.Хурц засч Л.Гантөмөрт өгсөн байна.